logo
Спортоор хичээллэвэл Эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулна

Спортоор хичээллэвэл Эрүүл мэндийн даатгалын сангаас урамшуулна

2020/02/12

Нийслэл хотод “Голден Жим”-ийн нэг, дөрөв, тавдугаар салбар,“Соёл”, Zaya’s, “Эмпайр”, Gold’s gym, “Adrenalin” зэрэг фитнесс клубууд Эрүүл мэндийн даатгалаар иргэдэд хөнгөлөлттэй үйлчилнэ. Харин хөдөө орон нутагт Эрүүл мэндийн даатгалаар иргэдэд хөнгөлөлттэй үйлчлэх спорт клубуудын тоонд “Макс спиннинг клуб”, “Титан”, “Wise gym”, “Максимус”, “Ханан Жим” зэрэг фитнесс клуб орж байгаа юм.

Даатгуулагчид эдгээр спорт клубт нэг удаа ирэхдээ нэг цагаас доошгүй хичээллэж улиралдаа 24-өөс доошгүй удаа үйлчлүүлсэн тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын сангаас 60 мянган төгрөгийн урамшуулал авах боломжтой. Харин тухайн даатгуулагч нь спорт клубт хичээллэхдээ өөрийн бие бялдар хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох сорил өгч, биеийн тамирын арга зүйч багш дасгалжуулагч, эмчийн заасан хөтөлбөр, зааврын дагуу үйлчилгээнд бүрэн хамрагдана. 

Энэхүү үйлчилгээг иргэдэд үзүүлэх спорт клубуудын эмч, багш мэргэжилтнүүдэд эрүүл мэндийн даатгалын байгууллагаас сургалт зохион байгуулсан байна. Сургалтаар спорт клубуудын үйлчилгээний чанар, аюулгүй байдалд хэрхэн хяналт тавих, даатгуулагчдад урамшууллын зардал хэрхэн олгох талаар мэдээлэл хүргэжээ.

Мөн энэ үйлчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгох журмын талаар танилцуулж, Эрүүл мэндийн даатгалын цахим системтэй хэрхэн холбогдож ажиллах зааварчилгаа өгсөн байна. 


Сэтгэгдэлүүд

Дээш