logo
МҮОНРТ-ийн хамт олон цалингаасаа 20 сая төгрөг цуглуулан УОК-т хандивлалаа

МҮОНРТ-ийн хамт олон цалингаасаа 20 сая төгрөг цуглуулан УОК-т хандивлалаа

2020/03/03

Дэлхий нийтийг түгшээж, олон зуун хүний амь насыг авч одсон шинэ коронавирус буюу COVID-19 халдвараас хүн ардаа хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдадаа зориулж Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон 20 сая төгрөг хандивлалаа.

Оюуны өмчийг дээдлэгч МҮОНРТ өнгөрсөн сар гаруйн хугацаанд МҮОНР-ийн эфир, МҮОНТ-ийн 1-р суваг, Монголын мэдээ суваг, MNB Спорт суваг, MNB World суваг болон MNB.mn сайтаар иргэдийг коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 9617  минут буюу 160 цагийн контент, мэдээ мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргээд байна.



Сэтгэгдэлүүд

Дээш