logo
Өмнөговь аймгийн хэмжээнд 1115 ор бүхий тусгаарлах байрыг бэлтгэжээ

Өмнөговь аймгийн хэмжээнд 1115 ор бүхий тусгаарлах байрыг бэлтгэжээ

2020/03/04

Улсын онцгой комиссоос Өмнөговь аймгийн Онцгой комисст тусгаарлах байрыг бэлтгэх үүрэг чиглэлийг өгсөн. Тус чиглэлийн дагуу эхний ээлжинд төр хувийн хэвшил, магадлан итгэмжлэгдсэн ор бүхий эмнэлэг, сувилалуудыг дайчлан нийт 1115 ортой тусгаарлах байрыг бэлтгээд байна.

Дараагийн удаа зочид буудал, Политехник коллеж, ЕБС-ийн дотуур байрыг тусгаарлах байрны зориулалтаар бэлтгэх юм.

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUUM.MN сайтын редакц
Дээш