logo
Экспортын шаардлага хангаагүй нөөцийн махыг дотоодын хэрэгцээнд зарцуулна

Экспортын шаардлага хангаагүй нөөцийн махыг дотоодын хэрэгцээнд зарцуулна

2020/03/09

Улсын онцгой комиссын 2020 оны гурвдугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар олон улсын нислэгүүдийн хоригийн хугацааг үргэлжлүүлэн сунгах эсэх, Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын талаар хэлэлцлээ. Хурлын дараагаар дотоодын хүнсний хэрэгцээг хангах асуудлаар УОК-оос гаргасан шийдвэрийн талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. 

Тэрбээр, "Коронавирусийн тархалт эгзэгтэй байдалд шилжиж байна. Монгол Улс 3-4 сар дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна. Одоогоор махны 12 мянган тонн нөөц байна. Махны нөөцийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд өдөрт 100 тонн нөөцийн мах хэрэглэх боломжтой байна. Өнгөрсөн жил 60-70 тонн мах нийлүүлж байсан. Мах бэлтгэн нийлүүлэх 60 гаруй аж ахуйн нэгж 12 мянган тонн махыг экспортлохоор бэлдсэн байсан нь  чанарын шаардлага хангаагүй болохоор дотоодын зах зээлд борлуулахаар болсон.

Монгол Улс 407 мянган тонн улаанбуудай хураасан ч 246 мянга нь чанарын шаардлага хангасан. Энэ нь нэг жилийн гурилын хэрэгцээний 80 хувийг хангаж байгаа. Үлдсэн хувийг оны сүүлээр импортолно. 100 мянган тонн улаанбуудай импортолж, 90 мянгыг гурил үйлдвэрлэхэд зарцуулах бөгөөд энэ нь 60 мянган тонн гурил болно. Цагаан будаа, элсэн чихэр зэрэг 100 хувь импортолдог бүтээгдэхүүний импортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Хүнсний бүтээгдэхүүнийг хэмнэлттэй ашиглах горимд шилжих шаардлагатай байна" гэв.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш