logo
Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

2020/03/11

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн  хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга  шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 12-ноос 03 дугаар сарын 16-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 13-нд Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 12, 13-нд  говь, талын нутгаар, 14-нд Алтайн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 15-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар  шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 13-нд баруун аймгуудын нутгаар, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 

Сэтгэгдэлүүд

Дээш