logo
Улсын хэмжээнд Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 1 394.7 мянга байна

Улсын хэмжээнд Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 1 394.7 мянга байна

2020/03/11

Монгол Улсын хэмжээнд 2019 оны эцсийн байдлаар Арилжааны банкнууд дахь зээлийн дансны тоо 1 394.7 мянга байна. Үүнээс 370.0 мянга нь цалингийн, 228.7 мянга нь тэтгэврийн, 405.6 мянга нь хэрэглээний, 34.2 мянга нь ипотекийн, 61.8 мянга нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн, 294.2 мянга нь бусад зээлийн данс байна.

1 394.7 мянган зээлийн дансны 38.6 хувь нь 1 хүртэл жилийн хугацаатай, 51.8 хувь нь 1-5 жилийн хугацаатай, 5.3 хувь нь 5 ба түүнээс дээш жилийн хугацаатай, 4 .3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд багтаж байгаа юм гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэлүүд

Дээш