logo
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлж байна

2020/03/12

Гуравдугаар сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас төдийлөн өөрчлөгдөөгүй хэдий ч зарим голуудад мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-20 см нимгэрсэн байна.

Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгших тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс

2020-03-11

Сэтгэгдэлүүд

Дээш