logo
Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан

2020/03/23

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр.  Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 15-17 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр  4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Ерөө голын хөндийгөөр 5-10 хэм дулаан, Дарьгангын тал нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, говийн бүс нутгаар 15-20 хэм дулаан, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6 -11  метр. Өдөртөө 13-15 хэм дулаан байна.

2020 оны 03 дугаар сарын 24-нөөс 03 дугаар сарын 28-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд зарим газраар, 26-нд говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 24-25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 9-14 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө  0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм  хүйтэн байна.

Сэтгэгдэлүүд

Дээш