logo
МХЕГ-аас ирсэн ажлын хэсэг Цагааннуур боомтод ажиллалаа

МХЕГ-аас ирсэн ажлын хэсэг Цагааннуур боомтод ажиллалаа

2020/03/25

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дарга, улсын Ерөнхий байцаагчийн удирдамжаар тус аймагт томилолтоор ажиллаж байгаа Улсын ахлах байцаагчид болон Мэргэжлийн хяналтын газрын дарга 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтод ажиллаж, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж заавар, зөвлөгөө өгч ажилласан.

Мөн 23-ны өдөр ОХУ-аас орж ирсэн 33 зорчигчийг хүлээн авч, биеийн халууныг хэмжих, тандалт судалгаа хийх, асуумжийн хуудас бөглүүлэх, тээврийн хэрэгсэл болон ачааг ариутгах ажлуудыг заавар, журмын дагуу гүйцэтгүүлж, 33 зорчигчийг Өлгий сумын төвд бэлдсэн тусгаарлах, ажиглах байранд холбогдох байгууллагуудтай хамтран оруулах ажлыг зохион байгууллаа.

23-ны өдөр ОХУ-аас нэвтэрсэн зорчигчдоос сэжигтэй тохиолдол илрээгүй болно.

Эх сурвалж: Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар

Сэтгэгдэлүүд

Дээш