logo
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

2020/03/31
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагт, Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Цагаан-овоо баг, Цанхи хотхон дахь компанийн салбарын байранд  хуралдана.
 
Хурлаар хэлэлцэх асуудлууд:
 
1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2019 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Ногдол ашиг хуваарилах Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийг танилцуулах тухай;
4. Компанийг нээлттэй хувьцаат компани болгох талаар авах арга хэмжээний тухай;
5. Компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай;
6. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах тухай.
 
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байна.
 
Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2020 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье. 
 
Хувьцаа эзэмшигчид ээлжит хурлаар хэлэлцэх асуудал болон түүнтэй холбогдох баримт бичгийг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.
 
Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс
Цахим хаяг: www.erdenestt.mn 
Утас: 75055555 
Цахим шуудан: info@erdenestt.mn
 
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. SHUUM.MN сайтын редакц
Дээш