logo
"Али Баба"-гийн Жек Ма сайн үйлсийн тусламж ирүүлэв

"Али Баба"-гийн Жек Ма сайн үйлсийн тусламж ирүүлэв

2020/04/01

БНХАУ-аас Монгол Улсад үзүүлж буй хандив тусламжийн ээлжит арга хэмжээ 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдөр ГХЯ-ны "Мутрын түшээ" танхимд болов. Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, Онцгой байдлын Ерөнхий газрын тэргүүн дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов. 

Энэ удаад БНХАУ-ын “Али Баба”, “Ма-юнь” сайн үйлсийн сангаас Монгол Улсад 500 мянган ширхэг N95 амны хаалт хандивлаж байгаа юм. ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хандив гардуулах ёслолын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ, Хятад улс COVID-19 өвчний эсрэг олон улсад хийж буй тэмцэлд идэвхтэй оролцож, эд материалын болон хүн хүч, сэтгэл санааны тусламж дэмжлэг үзүүлж байгааг бид талархан харж байна гээд Хятадын төр засаг, ард түмнээс Монгол Улсад үзүүлж буй эдгээр тусламж дэмжлэг нь нэн дутагдалтай байгаа эмнэлгийн хэрэгслийн хангамж хүрэлцээг нэмэгдүүлж, энэ халдварт өвчний эсрэг явуулж байгаа үйл ажиллагаанд маш чухал ач тус болж байгааг онцлон тэмдэглэв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Чай Вэньрүй хэлсэн үгэндээ, БНХАУ-д тохиолдсон хүн сорилт бэрхшээлт цаг үед Монгол Улсын төр засаг, байгууллага, иргэд бидэнд бүх талын тусламж дэмжлэг үзүүлснийг бид хэзээ ч мартахгүй. Өнөөдөр Монгол Улсад COVID-19 өвчний эсрэг явуулж буй тэмцэлд тус дэм болгон манай Али Баба компаниас энэ удаагийн хандив тусламжийг ирүүлж байна. Цаашид ч ийм хандивын ажиллагаа үргэлжлэх болно гэв.

Сэтгэгдэлүүд

Дээш