logo
Маанийн хийдийн жасын барилгын ажил эхэллээ

Маанийн хийдийн жасын барилгын ажил эхэллээ

2020/04/02

Өмнөговь аймгийн Маанийн хийдийн одоогийн барилга стандарт бус, сүсэгт олны буян номын уншлага хийх, ном хурахад асуудал бэрхшээл тулгардаг.

Тиймээс ЖАС-ын шинэ барилгыг барихаар аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгын дагуу орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Суварган говь ХХК өнөөдрөөс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэв.

Энэ хүрээнд 2 давхар барилга барих бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 1 гэхэд дуусгаж ашиглалтад оруулах юм. Ингэснээр буян ном хурах, шашин соёлын ажилд үнэтэй хөрөнгө оруулалт болж байгааг Маанийн хийдийн лам нар онцолж байлаа.

Сэтгэгдэлүүд

Дээш