logo
Сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

Сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа

2020/04/17

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.04.16/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү хийлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд тусган, агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр найруулга, үг хэллэгийн шинжтэй засварыг хийсэн эцсийн хувилбарыг бэлтгэжээ. Эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 67.9 хувийн саналаар тогтоолыг баталлаа.

Сэтгэгдэлүүд

Дээш