logo
Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлэхээр болов

Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлэхээр болов

2020/04/25
2020 оныг аймгийн Засаг даргын захирамжаар "Боловсролыг дэмжих жил" болгож, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Багшийн мэдлэг, ур чадвар, шинээр санаачлан хийж буй бүтээлч ажлыг бусад багш нарт түгээн дэлгэрүүлэх зорилгоор БАГШ БАГШААСАА СУРАЛЦЪЯ уралдааныг зарласан. Нийт 27 төсөл ирснээс 5, 4 дүгээр сургууль, 8, 23 дугаар цэцэрлэг, Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн багшийн төсөл шалгарч санхүүжилт авах "БАТЛАМЖ"-аа гардан авлаа.

Монгол ахуй, уламжлалт аж төрөх ёс, үндэсний хэл, өв соёлыг эрхэмлэдэг иргэн болгон төлөвшүүлэх орчинг бүрдүүлэх зорилгоор МОНГОЛ ЁС ЗАНШЛАА ДЭЭДЭЛСЭН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ төслийн уралдааныг зарласан. Нийт 24 сургууль, цэцэрлэгээс төсөл ирсэн ба 5 сургууль, 5 цэцэрлэгийн төслийг шалгаруулж санхүүжүүлэхээр боллоо.

Сэтгэгдэлүүд

Дээш