logo
Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого буурчээ

Эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого буурчээ

2020/05/12

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2020 оны эхний 4 сард 117.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 14.1 (10.8%) тэрбум төгрөгөөр буурч, харин эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 117.9 тэрбум төгрөг болж, 18.8 (19.0%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Улсын хэмжээнд 2020 оны 4 дүгээр сард эрүүл мэндийн даатгалд давхардсан тоогоор 3.0 сая даатгуулагч хамрагдсаны 24.8 хувь нь шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хариуцан төлсөн иргэд, 4.6 хувь нь шимтгэлийг өөрөө хариуцан төлсөн иргэд, 70.6 хувь нь шимтгэлийг улсын төсвөөс хариуцсан иргэд байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш