logo
Төгс эр хүн гэж хэзээ ч байдаггүй

Төгс эр хүн гэж хэзээ ч байдаггүй

2020/05/15

Энэ хорвоод төгс зүйл гэж байдаггүйтэй адил өөгүй эр хүн гэж үгүй билээ. Нэн ялангуяа эмэгтэйчүүд маань өөрсдийн мөрөөдлийн хайрын эзнээ хүүхэд байхаасаа "Цагаан морьтой ханхүү"-гээр төсөөлдөг. Магадгүй хүүхэд ахуй цагийн төсөөллөөсөө болоод нас биенд хүрсэн хойноо ч гэсэн "Цагаан морьтой үлгэрийн баатар"-аа хайсаар л явдаг болов уу.

Гэхдээ мөрөөдөл биелэх сайхан ч гэсэн бодит байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Тэр бүр хүний санаснаар бүх зүйл болдоггүй бас байдаггүй шүү дээ.

Ингээд бүсгүй танд гэж хэлэхэд:

• Хийсвэр бодлоосоо салж бодитоор юмыг харж сурах хэрэгтэй.

• Танилцсан эр хүнийхээ алдаа дутагдал, өө сэвийг нь олж харахаасаа илүүтэйгээр сайн болон давуу талыг нь олж хардаг байх.

• Бага зэргийн засаад аваад явчих дутагдал байгаа бол харин ч сайн хэрэг. Харин удамшлын аль эсвэл бүр зуршил болчихсон муу зан араншин хийгээд гаж буруу явдалтай бол эртхэн зайгаа авсан нь дээр.

• Эрэгтэй хүний хэр зэрэг халамжтай, амьдралын ухаантай, ажил хэрэгч, илүү дутуу зангүй, муу
зуршилгүй байдал чухал байдаг. Учир нь эдгээр шинж чанарууд нь төгс байдал руу нэлээд дөхөж очно.

• Царай зүс, бие хаад нэг их ач холбогдол өгдөггүй байх. Гэхдээ энэ тал дээр алтан дунджийг л баримтлах хэрэгтэй.

• Эр хүний чимэг эмэгтэй хүн байдаг гэж ярих нь ч бий. Гэхдээ эр хүний чимэг байхаасаа илүүтэйгээр эр хүнээр хайрлуулж, хүндлүүлж явах нь чухал юм.

• Хэрэв таны хайртай хар хүн чинь танд гар хүрдэг бол бүүр ч яриад хэрэггүй. Магадгүй таны хувьд бусад талаараа 100% байж болох юм. Тэгвэл ийм хүнийг төгс эр хүн гэж хэлэх үү? Үгүй л болов уу.

Сэтгэгдэлүүд

Дээш