logo
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей өндөрлөлөө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей өндөрлөлөө

2020/05/19

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей өнөө өглөөний 06 цагт өндөрлөв. Гол сэдэв нь "КОВИД-19". БНХАУ-ын дарга Ши Жинпин, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үг хэллээ.

Ерөнхийлөгч нар энэ аюулыг хамтын хүчээр давах, "КОВИД-19"-ын эсрэг хариу арга хэмжээг ДЭМБ удирдах ёстой гэсэн бол Мүн Жэ Ин хувь хүний эрх чөлөөг бүгдийн эрх чөлөөгөөр сольж бид Коронавирустэй амжилттай тэмцэж байна. Бид 29 сая сонгогчоо маш хатуу дэглэмийн дор санал өгөх боломж бүрдүүлж парламентын сонгуулиа хийлээ гэв.

А.Меркель нэг улс дангаараа энэ асуудлыг шийдэж чадахгүй гэж мэдэгдлээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "КОВИД-19"-ын нөхцөл байдлын талаар шөнийн 02 цагт мэдээлэл хийсэн юм.

Сэтгэгдэлүүд

Дээш