logo
Хамтарсан дадлага сургууль зохион байгууллаа

Хамтарсан дадлага сургууль зохион байгууллаа

2020/05/19

Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад явагдаж буй НАТО-ын цэргийн хүчний тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” олон улсын ажиллагаанд АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний X ээлжийн цэргийн баг, Кабулын аюулгүй байдлын хүчин болон “Шинэ кабул” баазын аюулгүй байдал, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй цэргийн багуудын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулагдлаа.

Манай цэргийн баг нь “Шинэ Кабул” баазын хэмжээнд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багууд дундаас хамгийн удаан хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд бусад орны цэргийн багуудад үлгэр дуурайлал болж байгаа талаар олон улсын цэргийн багуудын удирдлагаас онцлон тэмдэглэж, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Мөн түүнчлэн Данийн Хаант Улсын цэргийн багийн удирдлага монгол хүний цусанд эрт дээр үеэсээ агуу дайчин чадвар шингэсэн байдаг талаар дурдаж, хүндэтгэж явдгаа илэрхийлсэн юм гэж Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш