logo
Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлнэ

Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлнэ

2020/05/26

Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оныг "Боловсролыг дэмжих жил" болгож, тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Багшийн мэдлэг, ур чадвар, шинээр санаачлан хийж буй бүтээлч ажлыг бусад багш нарт түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Багш багшаасаа суралцъя” уралдааныг зарласан. Нийт 27 төсөл ирснээс 5, 4 дүгээр сургууль, 8, 23 дугаар цэцэрлэг, Цогтцэций сумын 2 дугаар сургуулийн багшийн төсөл шалгарч санхүүжилт авах "Батламж"-аа гардан авлаа.

Монгол ахуй, уламжлалт аж төрөх ёс, үндэсний хэл, өв соёлыг эрхэмлэдэг иргэн болгон төлөвшүүлэх орчинг бүрдүүлэх зорилгоор  "Монгол ёс заншлаа дээдэлсэн сргууль, цэцэрлэг" төслийн уралдааныг зарласан. Нийт 24 сургууль, цэцэрлэгээс төсөл ирсэн ба 5 сургууль, 5 цэцэрлэгийн төслийг шалгаруулж санхүүжүүлэхээр боллоо.

Эх сурвалж: Өмнөговь аймаг

Сэтгэгдэлүүд

Дээш