logo
Гоодаль цэцгээр бүсгүй хүний гоо сайхныг бэлгэддэг

Гоодаль цэцгээр бүсгүй хүний гоо сайхныг бэлгэддэг

2020/06/04

Өмнөд Африкаас гаралтай гэгддэг ч дэлхийн өнцөг булан бүрт тархсан, нэлээд түгээмэл ургамал юм. Гоодаль цэцгийг эмэгтэй хүний гоо сайхны бэлгэдэл хэмээн үздэг. Мөн гэр бүлийн аз жаргалын цэцэг гэх нь ч бий. Баяр баяслын энерги ялгаруулдаг уг цэцэг нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Олон эмэгтэй ажилладаг байгууллагад тарихад сайн энерги цуглуулж, орчны уур амьсгалыг таатай болгодог байна.

Гоодаль цэцгийг:

1. Aethiopican Calla

2. Zantedeschia Calla

3. Zantedenschias Calla Lily гэж 3 ангилдаг байна.

Гоодалийн туяхан ишин дээрх далбагар навчин дундаас зүрхэн хэлбэртэй час улаан цэцэг гардаг аж. Эмэгтэй хүний төрсөн өдрөөр болон нярайлсан эмэгтэйд гоодалийг бэлэглэж болно. Энэ цэцэг нь төдийлөн нарийн арчилгаа шаардаад байдаггүй. Тиймээс айл гэр, албан байгууллага гээд ердийн тасалгаанд хаана ч тарьж, ургуулахад тохиромжтой.



Арслангийн ордныхонд ээлтэй гэгддэг энэхүү цэцгийг хар шороон хөрсөнд тарихад тохиромжтой. Долоо хоногт 2-3 удаа 200 гр усаар усалж, 14 хоногт нэг удаа борддог. Гоодалийг сайтар ургуулах, цэцэглүүлэх хамгийн гол хүчин зүйл нь цэцгийг амраах явдал юм. Амралт нь өвлийн цагт болдог. Энэ үед усалгааг багасгана.

Сэтгэгдэлүүд

Дээш