logo
Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна

Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр үр дүнтэй хэрэгжиж байна

2020/06/12

Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 20 дэд хөтөлбөрийг батлуулан үр дүнтэй хэрэгжүүлж байгаа билээ. “Орлогод нийцсэн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд “Өмнөговь Гурван сайхан орон сууцны корпораци” ХХК-аас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн эхний ээлжинд 25 айлыг шалгаруулж орон сууцжуулах ажлыг амжилттай зохион байгуулаад байна. Орон нутгийн хөрөнгөөр баригдаж ашиглалтад орсон орон сууцнуудыг өөрийн орлогодоо дүйцүүлэн сонгож хамрагдах боломжтой юм.

Уг хөтөлбөрийн хүрээнд:
1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл
2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан
3. Төрийн албан хаагч
4. Өрх толгойлсон эцэг эх
5. 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
6. Залуу гэр бүл
7. Хувийн байгууллагад ажиллагсад, хувиараа хөдөлмөр эрхлэгч зэрэг квотоор ангилан нэн шаардлагатай иргэдийг хамруулан орон сууцаар хангаад байна.

Сэтгэгдэлүүд

Дээш