logo
“The Hu” хамтлагийн тоглолтыг МҮОНРТ шууд дамжуулна

“The Hu” хамтлагийн тоглолтыг МҮОНРТ шууд дамжуулна

2020/06/12

“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо “White Rock Center”-т энэ сарын 23-нд хийхээр болжээ.

Тэр уг тоглолтоо “Хүрээ” энтертайнмент ХХК-тай хамтран зохион байгуулж, МҮОНРТ-ээр үзэгчдэд шууд дамжуулан хүргэх аж. Ивээн тэтгэгчээр “Мобиком” корпораци, Хаан банк ажиллаж буй.

“The Hu” хамтлаг нь Монголын биет бус өв болсон хөөмий, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийг ашиглан тоглохдоо Хүннү рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг билээ.

МҮОНРТ-ээр шууд дамжуулан дунджаар хоёр цаг орчим үргэлжлэх тус тоглолтын үеэр үзэгчид, ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой аж. Мөн тоглолтын хугацаанд цугларсан хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлах гэнэ.  

Сонирхуулахад, тэд Европын орнуудад хийх аялан тоглолтынхоо салхийг “White Rock Center”-т өнгөрсөн оны тавдугаар сарын 23-нд “Гэрэг” нэртэйгээр хагалж байсан билээ.









Сэтгэгдэлүүд

Дээш