logo
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 50 километр төмөр замыг хүлээн авлаа

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 50 километр төмөр замыг хүлээн авлаа

2020/06/15

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020.06.13-ны өдөр Дорноговь аймагт ажиллалаа. Энэ үеэр УБТЗ ХНН Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 50 километр төмөр замыг дуусгаж, хүлээн авав.

Энэхүү төмөр замыг барьж байгуулснаар Тавантолгойн уурхайгаас коксжих нүүрс экспортлох, уул уурхайн ба аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой.

Уг төмөр замын трассын дагуу Цагаансуварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, төмөр, зэс, цайрын томоохон орд газрууд байрлаж байгаа нь Монголын уул уурхайн экспортод голлох нөлөөг үзүүлэх төмөр замын чиглэл болох юм.

Өнөөдрийн байдлаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтад 5000 орчим хүн, 2500 машин механизм ажиллаж байна.

Эх сурвалж: ЗТХЯ

Сэтгэгдэлүүд

Дээш