logo
Монгол Улсын шашин шүтлэгтэй хүн амын 87.1 хувь нь буддын шашинтан байна

Монгол Улсын шашин шүтлэгтэй хүн амын 87.1 хувь нь буддын шашинтан байна

2020/06/17

ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН ДҮНГЭЭС

ШАШИН:

Арван тав, түүнээс дээш насны хүн амын 59.4 хувь нь шашин шүтдэг, 40.6 хувь нь шашин шүтдэггүй.

Шашин шүтлэгтэй хүмүүсийн 87.1 хувь нь буддын шашинтан байна.

Хүн амын дийлэнх нь буддын шашинтан боловч насны бүлгээр авч үзэхэд 15-19 насны өсвөр үеийнхний хувьд христ, исламын шашинтан олонх байна.

Мөн үндэс, угсаанаас хамааран шашин шүтэх, эс шүтэх нь харилцан адилгүй бөгөөд Казах угсаатнуудын 84.7 хувь нь шашин шүтдэг ба 81.9 хувь нь ислам шашинтан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэлүүд

Дээш