logo
Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан

2020/06/19

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, говь, талын нутгаар халуун байна.

2020 оны 06 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи их төлөв баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эхээр 18-23 хэм, говийн бүс нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР  ХОТ  ОРЧМООР: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 30-32 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 20-ны 06 дугаар сарын 24-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

20-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр аадар бороо, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20, 21-нд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Говь талын нутгаар өдөртөө халж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө   4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 34-39 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 21-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар сэрүүснэ.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш