logo
Гэрэл зургийн сэтгүүлчид дайны талбарт

Гэрэл зургийн сэтгүүлчид дайны талбарт

2020/07/02

Дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зууны түүхийг бичиж буй гэрэл зурагчдын эмгэнэлтэй, үнэн түүхүүдийг та бүхэндээ хүргэж байна. Тэд инээд хөөртэй, дайн дажинтай газарт ч байх бөгөөд өөрсдийн амь насыг эрсдэлд оруулж байдаг ч цор ганц шилдэг кадрын төлөө юуг ч хийдэг байх нь.

"Ройтерс" агентлагийн гэрэл зурагчин Глеб Гаранич 2013 оны 11 дүгээр сарын 30-нд Украины нийслэл Киев хотын тусгаар тогтнолын талбайд болсон Украиныг Европын холбоонд нэгтгэхийн төлөөх бослого, үймээний халуун цэгт ажиллажээ. Тус бослого, үймээнийг цагдаагийн хүчээр тараасан бөгөөд тухайн үед гэрэл зурагчин толгойдоо маш том гэмтэл авсан ч түүхэнд үлдэх гэрэл зургуудыг дарж чаджээ. 

“APF”-ийн видео мэдээний сэтгүүлч Кенжи Нагаи 2007 оны есдүгээр сарын 27-нд Мьянмар улсын хуучин нийслэл хот Янгонд болсон ажлаас гэнэт халагдсан иргэдийн үймээний үеэр нас барсан юм. Тухайн үед цагдаа нар үймээн дэгдээсэн иргэдийг тараахаар гартаа таарсан бүгдээр иргэдийг цохиж, нулимс асгаруулагч хийгээр цацаж байв. Жагсагчдын зургийг дарахаар ухасхийсэн Кенжиг цагдаагийн ажилтан юу ч бодолгүй цохиж унагаасан бөгөөд Кенжи тухайн үед авсан гэмтлээ даалгүй нас баржээ.

"Ройтерс" агентлагийн Ойрхи Дорнод дахь сэтгүүлч Самиа Нахоул машиныхаа ар талын суудалд шархдан хэвтэж буй зургийг та бүхэн харж байна. Тухайн үед сэтгүүлч бүсгүйн байрлаж байсан Багдад хотын зочид буудалд амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэн юм. Тэрхүү дэлбэрэлтийг бүсгүй шархадсан ч гэсэн "Ройтерс" телевизээр шууд дамжуулж чаджээ.

Грекийн гэрэл зурагчин Яннис Бехракис 2001 оны гуравдугаар сард Икраиль, Палестины цэрэг хоорондын хил дээрх мөргөлдөөний үеэр.

Нью-Йорк таймс сонины гэрэл зурагчид болох Тайлер Хекс, Линдсей Аддарио болоод “Getty Images”-ийн гэрэл зурагчин Жонн Мур, чөлөөт гэрэл зурагчин Холли нар орчуулагч Филип Поупины хамт 2011 онд Муаммар Каддафийн засаглал бүрэн унах үеийн гэрч юм. Ливийн босогчид болон Каддафид үнэнч цэргүүд Сирт хотын төлөө удаан хугацаанд ширүүн тулалдсан билээ. Гэвч эцэс сүүлд нь Муаммар Каддафи иргэдийнхээ гарт нас баржээ.

Грекийн фото сэтгүүлч Татьяна Болариг Афинд болсон томоохон жагсаалын зургийг дарахаар  явж байх үед түүний сууж явсан машин руу бууджээ. Таксины цонхонд сум хэрхэн туссаныг гэрэл зурагчин дурандаа буулгасан байна.  

2010 онд Рио Де Жанейро дахь ядуусын хорооллын Alemao дүүрэгт гарсан үймээний зургийг дарж буй гэрэл зурагчин. Энэхүү зургийг 2010 оны 11 дүгээр сарын 27-нд авсан бөгөөд зурагчин хоосон саваар биеэ халхалж, зургаа дарж байна.

Палестины чөлөөт гэрэл зурагчин Moaмeн  Кике 2008 оны Израилын агаарын дайралтаас болж хөлгүй болж, тэргэнцэр дээр суусан ч зураг дарахаа болиогүй юм. Тэрбээр хоригдлуудыг суллахыг хүссэн жагсагчдын зургийг дарж байна. REUTERS / Suhaib Salem


Чили улсын нийслэл Сантьяго хотод 2010 оны есдүгээр сарын 18-нд болсон нэгэн халдлагын үеэр гэр бүлийн бүх гишүүнээ, найз нөхөд, хамт олноо алдсан гэрэл зурагчин Луис Карлост гашуудлын мэдээ хүргэж байгаа нь.

Сэтгэгдэлүүд

Дээш