logo
Азийн хөгжлийн банктай гурвалсан уулзалт хийлээ

Азийн хөгжлийн банктай гурвалсан уулзалт хийлээ

2020/07/06

Сангийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк гурвалсан уулзалт хийж, хамтран хэрэгжүүлж байгаа бүс нутгийн авто зам, дэд бүтцийг хөгжүүлэх төслүүд, түүний дотор Улаанбаатар-Дархан, Хүйтэн-Арвайхээр чиглэлийн авто замын барилгын ажлын явц, тулгарч буй асуудлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, АХБ-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран, тус банкны авто замын төслийн хэрэгжилт хариуцсан захирал Мүүкиах Тирүчелвам болон яамдын холбогдох албан тушаалтнууд оролцов.

Эх сурвалж: ЗТХЯ

Сэтгэгдэлүүд

Дээш