logo
Төвийн аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орно

Төвийн аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орно

2020/07/10

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төвийн аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо орно.

Наадамчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо, 11, 12-нд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар  усархаг бороо, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай.  Салхи  Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 11-нээс 7 дугаар сарын 15-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

11-нд нутгийн зарим газраар, 12,14-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд баруун болон төв аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Сэтгэгдэлүүд

Дээш