logo
Салбартаа манлайлсан тэргүүний сайчуудыг шагнаж урамшууллаа

Салбартаа манлайлсан тэргүүний сайчуудыг шагнаж урамшууллаа

2020/07/16
Ардын хувьсгалын яруу алдарт 99 жил, Өмнөговь аймаг байгууллагдсаны түүхт 89 жилийн ойн баяр наадмын босгон дээр аймаг, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулан, ажиллаж буй салбартаа манлайлсан тэргүүний сайчуудыг шагнаж урамшууллаа.
Төрийн дээд шагнал: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Даланзадгад сумын Дундсайхны Дөрөвдүгээр багийн өндөр настан Дуламын Зулзага
Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр Төрийн банкны салбар тооцооны төвийн захирал Эрэндоригийн Жугарсүрэн
Худалдаа, үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр Равсалын Мөнхтуяа, Цэрэнпилийн Эрдэнэцэцэг, Шархүүгийн Тунгалаг, Лхагвагийн Энэбиш, Шоовдорын Батбуян, Дамбажавын Өнөрзаяа нар шагнагдсан билээ.
Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичгээр бизнес эрхлэгч Тогоочийн Цэен-Ойдов
Сангийн яамны жуух бичгээр “Шанх транс” ХХК-ийн нягтлан бодогч Дагвадоржийн Отгончимэг
аймгийн Засаг даргыын “Жуух бичиг”-ээр Статистикийн хэлтсийн судлаач, жолооч Зол-Эрдэнийн Хатанзориг нар шагнагдаж шагналаа гардан авлаа.

Сэтгэгдэлүүд

Дээш