logo
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

2020/07/21

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орж, өдөртөө ихэнх нутгаар хална.

2020 оны 07 дугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутгаар 15-20 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 29-31 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, 25-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим бороо газраар  орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Сэтгэгдэлүүд

Дээш