logo
ОХУ-аар дамжин эх орондоо буцах хүсэлт илэрхийлж буй иргэдийн анхааралд!

ОХУ-аар дамжин эх орондоо буцах хүсэлт илэрхийлж буй иргэдийн анхааралд!

2020/07/28

ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 6 дугаар сарын 24-ний 1915 тоот захирамжийн дагуу ОХУ Их Британи, Турк, Танзани улсуудтай агаарын хилээ нээж байгаа билээ. Гэвч энэхүү нислэгүүдэд гуравдагч орны иргэд хамрагдах боломжгүй бөгөөд зөвхөн тус улсуудын иргэд хамрагдах боломжтой юм.

Иймд эх орондоо буцах хүсэлтэй иргэд та бүхэн ОХУ-аар дамжин буцах боломжгүй гэдгийг анхааруулж байна.

Эх сурвалж: Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар

Сэтгэгдэлүүд

Дээш