logo
278 436 ширхэг хувьцаа арилжжээ

278 436 ширхэг хувьцаа арилжжээ

2020/07/29

2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27  хувьцаат компанийн 109,831,390 төгрөгийн үнийн дүн бүхий 278,436 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 10 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол нэхмэл" ХК (MNH +8.57%) болон "Улаанбаатар хивс" ХК UBH +5.13%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэт хүнс" ХК (TAS -5.88%) болон "Би ди сек" ХК (BDS -3.94%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Багцын арилжаагаар Инвескор ББСБ ХК-ийн 450,000 ширхэг хувьцааг 963,900,000  төгрөгөөр арилжаалсан байна.

"TOP 20" индекс 0.28 хувиар өсч 16489.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 22,488,671,191,122.56 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Сэтгэгдэлүүд

Дээш