logo
Өмнөговь аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу байна

Өмнөговь аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу байна

2020/08/07

Өмнөговь аймгийн хэмжээнд 6108 малчин өрх 603,0 мянган толгой төл бойжуулж, 3.6 сая толгой мал зусаж байна. 2020-2021 онд 3,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарсан. Аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу, 40 хувь нь гантай байна.

Наймдугаар сарын байдлаар 13 сумын 400 гаруй өрхийн 280,0 толгой мал аймаг дотроо отор нүүдэлтэй. Өөрийн аймгийн нутгаас хадлан бэлтгэх боломжгүй байгаа тул малчдын түвшинд бэлтгэх болон аймаг сумын аюулгүй нөөцийн өвсийг шууд худалдан авалтаар бүрдүүлэх нөхцөл байдал үүсээд байна.

Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 2450 тн өвс, 550 тн тэжээл бэлтгэх даалгавартай. Орон нутгаас хадлан бэлтгэх боломжгүй гандуу байна.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба

Сэтгэгдэлүүд

Дээш