logo
“Залуучуудын хөгжлийн сарын аян” энэ сарын 12-ны өдрөөс эхэлнэ

“Залуучуудын хөгжлийн сарын аян” энэ сарын 12-ны өдрөөс эхэлнэ

2020/08/11
Жил бүрийн 8-р сарын 25-нд Монголын залуучуудын өдөр тохиодог. Үүнтэй холбогдуулан 2014 оноос эхлэн Залуучуудын хөгжлийн сарын аяныг өрнүүлдэг уламжлал тогтсон. Тэгвэл энэ жил Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ГБХЗХГ-ын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв хамтран 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд Залуучуудын хөгжлийн сарын аяныг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Аяны үйл ажиллагаа нь орон нутагт тулгамдсан зарим асуудлыг залуучуудын хүч, идэвхи оролцоо, санал санаачилга дор шийдвэрлэх, нийгэмд үзүүлэх эерэг хандлагыг бий болгох, хамтдаа хөгжих боломж бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш