logo
Ослоос хамгаалах төхөөрөмжтэй орчин үеийн техник ирлээ

Ослоос хамгаалах төхөөрөмжтэй орчин үеийн техник ирлээ

2020/09/14
Эрдэнэт үйлдвэрийн техникийн шинэчлэлийн хүрээнд Авто тээврийн цех  БНСУ-д үйлдвэрлэсэн Hyundai HD170 маркийн автомашин дээр суурилагдсан Novas-350Q загварын  сагстай өргөгч хүлээн авлаа. Энэ нь  үйлдвэрийн тоног төхөөрөмж угсрах,  барилга, сантехникийн  ажилд зориулагдсан  техник юм. Энэхүү сагстай өргөгчийн сум 35 м сунадаг. Орчин үеийн шийдэлтэй энэ техник нь ослоос хамгаалах төхөөрөмжөөр тоноглогдсон. Ачааны даац хязгаарлагч, салхины хурд хэмжигчтэй, алсын зайн удирдлагатай.  Сагсандаа 250-400 кг ачаа өргөх хүчин чадалтай.   Салхины хурд  10 м/сек-ээс хэтэрсэн  тохиолдолд операторт мэдээлэл өгснөөр төхөөрөмжийг зогсоох боломжтой.  Мөн  тулгуур хөл дээрээ аюулыг мэдрэх дуут дохиотой. 

ОХУ-д үйлдвэрлэсэн АГП-22 маркийн сагстай өргөгчийг энэхүү орчин үеийн техникээр солилоо. Хуучин техникийн  сум 22 м сунадаг, ачааны даац нь 300 кг байсан. Энэ нь үйлдвэрлэлийн зарим объектод хүрдэггүй, өндөр хүчдэлийн ажил гүйцэтгэх шаардлага хангадаггүй байжээ. Шинэ сагстай өргөгч нь үйлдвэрийн бүх цехэд ажил гүйцэтгэх, аюулгүй, найдвартай ажиллах бүрэн боломжтой, өндөр бүтээмжтэй техник юм.

Я.ЭНХТУЯА
ФОТО: Б.БАТТӨГС

Сэтгэгдэлүүд

Дээш