logo
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

2020/09/23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайд И.К.Азизовыг 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүсэлтээр нь хүлээн авч уулзав. 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа Иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улсын гэрээ”-г соёрхон баталсан батламж жуух бичиг солилцон, гэрээг хүчин төгөлдөр болгосонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.  

Уулзалтаар харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудал болон ирэх онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг хамтран тэмдэглэх хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээний талаар ярилцав.

Сэтгэгдэлүүд

Дээш