logo
Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30 хувьтай явна

Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30 хувьтай явна

2020/09/23
Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн бүтээн байгуулалтын ажлын хэсгийн 11 дэх удаагийн хуралдаан өнөөдөр /2020.09.23/ болж, үйлдвэрлэлийн технологитой дахин уялдуулах үүднээс зураг төсөлд бага зэргийн өөрчлөлт оруулах, цахилгааны ажлуудын төлөвлөлттэй холбоотой хоёр шаардлагыг түр хүлээзнэх, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх  талаар хэлэлцлээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагын зүгээс өргөтгөлийн тоног төхөөрөмжүүдийг энэ ондоо багтаан талбай дээр авчрах үүрэг чиглэл өгсөн.

 Харин гүйцэтгэгч тал болох “Найпу” компанийн мэргэжилтнүүд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 30 орчим хувьтай явааг мэдээлжээ. Өргөтгөлийн  барилгын ажил хэвийн явагдаж байна. Үндсэн тоног төхөөрөмж болох тээрмийн суурийн цутгалт тасралтгүй үргэлжилж байгаа бол барилгын үндсэн каркасын суурийн ажил 50 хувьтай явна. Металл хийцийн захиалга хийгдсэн, өргөтгөлийн барилгын ажлын талбай дээр ойролцоогоор 4300 м3 бетон аваад байгаа талаар болон материалын хангалтад доголдол байхгүйг туслан гүйцэтгэгч компанийнхан мэдэгдсэн.  

М.ОДГЭРЭЛ

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш