logo
Намрын мод тариалалт “Ногоон төгөл”-өөс эхэллээ

Намрын мод тариалалт “Ногоон төгөл”-өөс эхэллээ

2020/09/28
Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс намрын мод тариалалтыг зохион байгуулж эхэллээ. Тус үйлдвэрийнхэн энэ намар үйлдвэрийн бүс дэх цех нэгжүүдийн гадна талбай, “Ногоон төгөл” болон Баян-Өндөр уулын энгэрт мод тарихаар төлөвлөсөн байна. “Ногоон төгөл”-өөс эхэлж байгаа намрын мод тариалалтад Механикийн хэлтэс, Байгал орчин ногоон хөгжлийн хэлтсийн ажилтнууд оролцож,  монос тарив. Цех, нэгжүүд “Ногоон төгөл”-д энэ удаа 100 гаруй монос нэмж тарих бол Баян-өндөр ууланд дүйцүүлэн нөхөн сэргээлтийн хүрээнд шинэ технологи ашиглан нийт 1700 мод тарьжээ. 

Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны үндсэн таван бодлогын нэг нь байгал орчны асуудал байдаг. Нийгмийн хариуцлага болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааны хүрээнд байгал орчноо хамгаалах, нөхөн сэргээлтийн ажилд жил бүр хөрөнгө оруулалт хийж байна. Үйлдвэрийн бүс дэх ногоон байгууламж, гадна талбайн тохижилтыг сайжруулах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийн мэргэжилтнүүдийн санаачилгаар 2013 онд “Ногоон төгөл” төслийг хэрэгжүүлсэн нь өгөөжөө өгч, эдүгээ энд 30 орчим төрлийн 15 мянган мод ургаж байна. Уурхайчид сүүлийн жилүүдэд хоосон чулуулгийн 3-р овоолгын нөхөн сэргээлтийн талбай, цех нэгжийн барилга байгууламжийн эргэн тойрны гадна орчин, Баян-Өндөр уулын зүүн энгэр, Ногоон төгөлд нийт 150 мянган мод тарьж, ургуулжээ. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Сэтгэгдэлүүд

Дээш