logo
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

2020/10/06

Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын 6. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын давхарласан 19. Тэрсүүд өдөр. Ангараг гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр.

Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 22 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах,  зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газарт очих,  хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учирах" хэмээх сайн хэмээжээ.

Сэтгэгдэлүүд

Дээш