logo
“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг эцэг, эхчүүд сонирхож байна

“Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг эцэг, эхчүүд сонирхож байна

2020/10/05

Багш мэргэжил, сургууль, цэцэрлэгийн ирээдүйн дүр төрх, үйл ажиллагаа ямар байх, эцэг, эх, суралцагчид хил хязгааргүй цахим орчноос хичээл, сургалт, үнэн зөв мэдээ, мэдээллийг хэрхэн хүлээн авч, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах боломжийг “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэн нэг дор харуулжээ.

Амралтын өдрүүдэд үргэлжилж буй “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг багш, эцэг, эхчүүд ихээхэн сонирхож, хөл хөдөлгөөнтэй байна. Үзэсгэлэн өнөөдөр 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Цэцэрлэгийн насны хүүхдийн бүртгэлээс эхлээд дээд боловсролын дипломын лавлагаа хүртэлх боловсролын бүх шатны үйлчилгээг цахимаар үзүүлэх боломжийг харуулахад чиглэсэн гэж зохион байгуулагчид нь танилцуулж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

с

Сэтгэгдэлүүд

Дээш