logo
Шадар сайд Я.Содбаатар Өмнөговь аймагт ажиллав

Шадар сайд Я.Содбаатар Өмнөговь аймагт ажиллав

2020/10/12

Өвөлжилтийн бэлтгэл байдлаа хангах, коронавирусний халдвар гаргалгүй ажиллах хариуцлагатай цаг үед Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тэргүүтэй ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа. "Гашуун сухайт" хилийн боомтод ажиллаж байгаа нүүрс тээвэр, жолооч нарын өмнө тулгамддаг асуудлуудтай танилцсан бол өнөөдөр аймгийн төвийн холбогдох байгууллагын үйл ажиллагаа, тулгамдсан асуудалтай танилцаж, ард иргэдтэй уулзан санал бодлыг нь сонссон юм.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газар, Беларусь улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гал унтраах тусгай зориулалтын 3 автомашиныг Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Гурвантэс сумдад хүлээлгэн өглөө.

Мөн ард иргэдтэй уулзаж санал бодлыг нь сонсохын зэрэгцээ аймаг орон нутгийн удирдлагын хэлсэн санал хүсэлтэд тулгуурлан хүний эрүүл мэнд, өвөлжилтийн бэлтгэл байдалтай холбоотой зарим асуудлыг шийдвэрлэсэн юм.

Тодруулбал, өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхэд дэмжлэг, эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмж, зарим газарт унаа тэрэгний асуудлыг шийджээ.

Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ

Сэтгэгдэлүүд

Дээш