logo
Эдийн засгийн үр ашигтай төхөөрөмж ашиглана

Эдийн засгийн үр ашигтай төхөөрөмж ашиглана

2020/10/26
Цахилгааны цехийн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсэгт индукцийн аргаар цахилгаан хөдөлгүүрийн ороомог халааж сугалах, ОХУ-д үйлдвэрлэсэн   “Краб-355” төхөөрөмж суурилууллаа. 1978 онд суурилуулсан цагт 100 кВт эрчим хүч зарцуулдаг шатаах зууханд дөрвөн цагийн турш  хөдөлгүүрийг шатааж ороомог сугалдаг  байв. Шинэ төхөөрөмжөөр үүнийг хийхэд 3-5 минут зарцуулах аж.

Орчин үеийн өндөр хүчин чадалтай уг төхөөрөмжийг суурилуулснаар эрчим хүч, цаг хугацаа, хөдөлмөр зарцуулалт ихээхэн хэмнэх юм. “Ковид-19” цар тахлын тархалтын улмаас үйлдвэрлэгч орны мэргэжилтнүүд  ирж амжаагүй тул уг  төхөөрөмжийг суурилуулж, тохируулах ажлыг Цахилгааны цехийн инженерүүд ОХУ-ын мэргэжилтнүүдтэй онлайнаар холбогдон хийжээ. Одоогоор тоног төхөөрөмжийн ашиг-лалтын болон ХАБ-ын заавар боловсруулж байна.

Я.Энхтуяа
Фото: Ш.Лхамсүрэн

Сэтгэгдэлүүд

Дээш