logo
“Хамтын гэрээ”-ний эхний жилийн хэрэгжилтийг дүгнэнэ

“Хамтын гэрээ”-ний эхний жилийн хэрэгжилтийг дүгнэнэ

2020/10/30
 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Үйлдвэрчний Эвлэлийн холбооны хооронд байгуулан, хэрэгжүүлдэг “Хамтын гэрээ”-ний хэрэгжилтийг эхний жилийн байдлаар дүгнэнэ” гэж ҮЭ-ний холбооны дарга Б.Төгсбаяр онцоллоо. Энэ удаа хэрэгжүүлж буй “Хамтын гэрээ” нь 2020-2021 онд буюу хоёр жилийн хугацаатай хийгдсэнээрээ онцлог болсон.

Тиймээс хэрэгжилтийг жил жилээр буюу эхний жилийн хэрэгжилтийн явцыг ирэх 11 сард дүгнэхээр болжээ. Ингэснээр хэрэгжсэн  болон хэрэгжээгүй заалтууд хэд байгааг тодорхой болгохоос гадна ирэх оны хэрэгжүүлэх ажилд хэдий хэмжээний мөнгөн дүн шаардагдах тооцоог гаргана. Улмаар энэ дүгнэлтээ үйлдвэрийн удирдлагуудад танилцуулан, зөвшилцөж шийдвэрлэхээр төлөвлөж байна. Ажиллагчдын санал бодлыг нэгтгэн “Хамтын гэрээ”-нд тусгах, уг гэрээний хэрэгжилтэд хяналт тавих зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Сүүлийн үед ажиллагчдын зүгээс нэлээд ирж буй ажлын байрны нөхцөл, ажил мэргэжлийн нэршил болон Хөдөлмөрийн хууль дахь тэтгэврийн насны талаарх заалттай холбоотой санал хүсэлтийг нэгтгэн, хүргүүлэх ажлуудыг зохион байгуулна. 
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш