logo
МИАТ компанийн дөрвөн төлөөлөгч "COVID-19"-ийн халдвар авчээ

МИАТ компанийн дөрвөн төлөөлөгч "COVID-19"-ийн халдвар авчээ

2020/11/04

Шадар сайд Я.Содбаатар,  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Засгийн газрын өнөөдрийн /2020.11.04/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Герман улс дахь МИАТ компанийн төлөөлөгчийн газрын 4 ажилтан коронавирусний халдвар авсан болохыг нотоллоо. Одоогоор тэд эмнэлэгт хэвтээгүй, гэрийн тусгаарлалт байж ХӨСҮТ-ийн эмч нараас зөвлөгөө авч,  эмчилгээ хийгдэж байгаа аж.

Мөн Монголоос шаардлагатай эм тариаг хангах талаар ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэлүүд

Дээш