logo
Цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээг гэрээсээ авахыг зөвлөж байна

Цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээг гэрээсээ авахыг зөвлөж байна

2020/11/13

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ цаг үед хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэн ажиллаж байна.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд энгийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа хэдий ч хэрэглэгч та өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулалгүй цахим үйлчилгээ https://my.tog.mn/login, лавлах утас 70047004, UBEDN фэйсбүүк хуудасны ЧАТБОТ үйлчилгээ болон бүх банкны онлайн үйлчилгээ ашиглаж, цахилгаан эрчим хүчтэй холбоотой үйлчилгээг гэрээсээ авахыг зөвлөж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш