logo
"Emart Food Bank” хөл хориог даван туулах хүнсний тусламжийн аянд бүх нийтээрээ нэгдэж байна

"Emart Food Bank” хөл хориог даван туулах хүнсний тусламжийн аянд бүх нийтээрээ нэгдэж байна

2020/11/15
Хөл хорионд байгаа ард иргэдэд хүнсний тусламж үзүүлэх "EMART FOOD BANK" аяныг Имарт хайпермаркет санаачлан Митчелл сантай хамтран 11-р сарын 12-ны өдөр эхлүүлсэн билээ.

Тус аян олны сайшаалыг хүлээж, маш олон байгууллага хувь хүмүүс сэтгэл гарган хүчээ нэгтгэн ажиллаж “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдгээ батлан харуулж байна.






 

Эхний ээлжинд цугласан хүнсний хангамжийг өчигдөр МУБИС-н II байрны оюутнуудад хүлээлгэн өглөө. Ингэхдээ халдвар хамгааллын дүрмийг сахиж, зай барин контакт үүсгэхгүйгээр хүлээлгэн өгөхөд анхааран ажиллаж байна.

 

Дараагийн 2 дахь ээлжний хүнсний хангамжийг Хүчирхийллээс хамгаалах “Түр хамгаалах байр”-нд хөл хорионд байгаа иргэддээ хуваарилан өгөхөөр төлөвлөж байна.

Сайхан сэтгэлт Монголчууд та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлын үүднээс доорх бараа бүтээгдэхүүнийг цуглуулж авах юм байна.

• Хагас боловсруулсан бүтээгдэхүүн /Бэлэн хоол/

• Битүүмжлэгдсэн савтай хүнсний бүтээгдэхүүн

•      Талх,гурил,будаа,гоймон болон элсэн чихэр

•             Амттан /Жигнэмэг, чихэр/

"EMART FOOD BANK" хандивын цэгүүд Имарт Чингис, Хан-Уул салбаруудад ажиллаж байна.

АЯНД НЭГДЭЖ, СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ ХАМТ БАЙГАА ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.

ТАНЫ ӨГСӨН БЯЦХАН ТУСЛАМЖ АВСАН ХҮНДЭЭ МАШ ТОМ СЭТГЭЛИЙН ДЭМ БОЛНО.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш