logo
Цахилгаан шат ашиглахгүй байхыг зөвлөлөө

Цахилгаан шат ашиглахгүй байхыг зөвлөлөө

2020/11/20

Зайлшгүй шаардлагаар гэрээсээ орж, гарахдаа цахилгаан шат ашиглахгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө. Манай улсад нийслэл болон таван аймагт коронавирус голомтлон гарсан. Тиймээс коронавирусний эрсдлээс урьдчилан сэргийлж, хөл хорионы дэглэмийн үед иргэдийг гэртээ байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.

Зайлшгүй шаардлагаар гэрээсээ гарсан бол ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг дагаж мөрдөх ёстой гэж Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ. Мөн гадуур явахдаа амны хаалт зүүх, бээлий өмсөх болон нүдний шилийг тогтмол зүүх нь коронавирусээс сэргийлэх үр дүнтэй аргууд гэдгийг зөвлөж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш