logo
Байнгын болон дэд хороо, ажлын хэсгийн хуралдаан болно

Байнгын болон дэд хороо, ажлын хэсгийн хуралдаан болно

2020/12/02

УИХ-ын байнгын болон дэд хороо, ажлын хэсгийн өнөөдрийн /2020.12.02/ цахим хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.


1. Нутгийн удирдлагын дэд хорооны хуралдаан /Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа/ 11.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
Хэлэлцэх асуудал:

  • Дэд хорооны ажлын үндсэн чиглэл, төлөвлөгөөний төсөл.

2. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.30 цагаас “Их Хуралдай” танхимд хуралдана.
Хэлэлцэх асуудал:


3. Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Хэлэлцэх асуудал:

  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэл.

Улсын Их Хурлын даргын 2020 оны 45 дугаар захирамжаар байгуулсан Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Сэтгэгдэлүүд

Дээш