logo
ТБХ:  Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

ТБХ: Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

2020/12/02

УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаас гаргасан саналын гурван томьёоллоор санал хураалаа. Тэрбээр “төслийн 1 болон 2 дугаар зүйлийн”бүх төрлийн малын тэжээл” гэснийг “мал, амьтны бүх төрлийн тэжээл” гэж өөрчлөх,  төслийн 1 дүгээр зүйлийн “боловсруулсан ургамлын тос” гэсний дараа дотоодод борлуулсан мал, амьтны бүх төрлийн тэжээл, өвс” гэж нэмэх, төслийн 3 дугаар зүйлийн “5 дугаар сарын 01” гэснийг “7 дугаар сарын 01”гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. 

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулахаар болов

Сэтгэгдэлүүд

Дээш