logo
Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит  хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

2020/12/03
Өмнөговь аймгийн ИТХ-ын ээлжит хоёрдугаар хуралдаан 96.7 хувь ирцтэй, зарим төлөөлөгч цахимаар хуралд оролцож, дараах 11 асуудлыг хэлэцэн шийдвэрлэв.
1. Аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг шинэчлэн батлав.
2. Аймгийн ИТХ-ын хороод байгуулж, тэдгээрийн ажиллах журам батлав.
3.Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийг батлав.
4.Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах асуудлыг хэлэлцэн НУТГИЙН ХИШИГ хөтөлбөрийг 5 бүлэг, 27 зорилт, 195 заалттайгаар хэрэгжүүлэхээр батлав.
5. Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2020 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэн 93,1 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэлээ.
6. Аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг батлав.
7. Аймгийн 2020 оны төсвийн тодотгол батлав.
8. 2021 оны төсөв батлах асуудлыг хэлэлцэн 228.6 тэрбум байхаар батлав.
9. 2021 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг хэлэлцэв.
10. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулав.
11. Орон нутгийн чанартай автозамын чиглэл, төлбөрийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв.

Сэтгэгдэлүүд

Дээш